Өнгөрөгч баасан гарагт "Милл кино компанийн" ээлжит уран сайхны кино "Шарталт" уран сайхны кино нээлтээ хийсэн билээ. Үзэгчдээс сайн үнэлгээ аваад байгаа уг киноны анхны дууг кинонд гол дүрийг бүтээсэн Батхуяг, Баатархүү, Бямбацогт нар дуулсанг өмнө хүргэсэн бол энэ удаад арай өөр хэмнэлтэй нэгэн дууг хүргэж байна.

25-р суваг телевизийн "Making The Band" шоунаас төрсөн "MiXX" хамтлагийн "Огцом дээш" гэх шинэ дуу Шарталт киноны удаах дуу болон мэндэлсэн байна. Дууны аяыг Оки, үгийг Zz болон хамтлагийн гишүүн Tempo нар бичсэн байна. Ингээд дуугаа хүлээн авч сонсоцгооё.