АНУ-ын Лос Анжелес хотноо эдгээр өдрүүдэд дэлхийн тусгай олимп зохион байгуулагдаж байна. Тэгвэл манай тамирчдаас уг олимпоос анхныхаа медалий авсан баярт мэдээг Лос Анжелес хотоос бидэнд мэдээллээ. Тодруулбал, Тусгай олимпийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд манай тамирчин Б.Тулга хүрэл медалийг хүртсэн байна.
Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчдын хамтаар Лос Анжелес хотыг зорьсон юм .

Дашрамд сонирхуулахад, Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг байна.