Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 3 хүн эмнэлэгт хандсан. Тэдгээрийн нэг нь нас барсан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ.

Харин үлдсэн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэд тус сумын гуравдугаар багийн нутагт явж байхдаа үл мэдэгдэх шавжинд хазуулсан бөгөөд тухайн хэсэгт нь загтнах, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрсэн аж. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хадтай ширээ” гэдэг газарт иргэн А нь хүзүүгээ хорхойд хазуулж битүү хавантай аймгийн төвд ирсэн байна. Аймгаас онгоцоор Улаанбаатар хотод ирж, түргэнээр гэмтлийн эмнэлэгт очоод нас баржээ. Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн. Эцсийн хариу нь 21 хоногийн дараа гарна. Тиймээс албаныхан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг илгээжээ.

Эх сурвалж: time.mn