Энэ сарын 03-ны өдөр буюу өчигдөр 17:30 минутын үед Улаабаатарт хоёр удаа илт мэдэгдэхүйц газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн голомт нь "Гүнжийн сүм"-ийн ойролцоох Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэх газрууд байсан бөгөөд 4.2 болон 4.4 магнитудын хүчтэй байсныг Одон орон геофизик судлалын хүрээлэн мэдээллээ.

Газар хөдлөлт Дэнжийн 1000, Зайсан, Дарь-Эх, Бэлх орчмын иргэдэд илүү мэдрэгдсэн байна. Иргэдийн яриагаар дэржигнүүртэй замаар машинаар явж байгаа юм шиг, хана тааз өрөмдөж байгаа мэт байсан гэнэ.