Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Б.Батзаяаг “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Түүнийг Солонгосын “Самсунг С&Т” корпорациас их хэмжээний мөнгө хахуулиар авсан байж болзошгүй гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар түүнийг Зайсангийн хорих ангид хорьж байна.

Түүний нагац ах нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ерөнхийлөгч асан П.Очирбат гэдгийг хүмүүс мэднэ. Тиймээс Б.Батзаяаг саяханы нэг өдөр богино хугацаагаар батлан даалтад гарахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүнийг П.Очирбат гуайг гэж ярьцгааж байсан билээ.

 

Тэгвэл П.Очирбат энэ хэргийн талаар анх удаа ам нээж, байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр дүүгийнхаа талаар ярихдаа “Тэр хүүхдийг өмгөөлж, хамгаалах хүн нь би яах аргагүй мөн. Сэтгэл зовних л байна. Дотроо юу болсон юм бол үнэн, мөн нь тогтоогтох байлгүй гэж бодож сууна. Тэр бол миний зээ хүү. Үнэндээ ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг би мэдэхгүй юм. Тэр хүүг би төрийн албан тушаалд томилогдоход нөлөөлөөд байсан юм байхгүй. Албан тушаалд томилогдоход нь овоодоо гэж боддоог. Энэ хүүд би сүйдтэй нөлөөлж, тусалсан юм байхгүй шүү дээ. Учир нь хурдхан шиг олдоосой гэж бодож байна. Шүүх үнэн мөнийг олох биз ээ. Дотроо харамсаж байна. Б.Батзаяагийн эхнэр хүнд өвчтэй. Ийм байхад заавал түүнийг хорьж, цагдах хэрэг байсан юм болов уу. Гадуур байцааж шалгаад байж болдоггүй юм уу л гэж бодогдох юм. Хүнийхээ хувьд их дажгүй хүү байгаа юм. Юманд итгэлтэй, зүтгэлтэй хүн. Би түүний зан аашгийг их тоодог” гэжээ.


24tsag.mn