19694Аливаа өвчний үед өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө нь урьдчилан сэргийлж байх нь зүйтэй. Үүний нэгэн адил хоолойгоо өвдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

Энэ нь Стрептококк гэх бактераар халдварладаг/амьсгалын зам, аяга таваг, амаараа хүүхдээ хооллох, үнсэлцэх гм/.

- Та амьсгалахдаа хоолойгоороо биш хамраарааа амьсгалж байгаарай.
- Та хоолойгоо угаагаагүй бохир гараар болон хатуу зүйлээр битгий ухаж гэмтээгээрэй.
- Бохирдсон ба угаагаагүй гараар барьсан хоол хүнсийг битгий амандаа хийгээрэй. Их бохирдсон хоол хүнсийг хоолой бүрэн цэвэрлэж амждаггүй аж.
- Хатуу хоолыг маш сайн зажилж залгиарай.
- Хэт халуун юм залгих хэрэггүй.
- Та хэт хүйтэн зүйл гэнэт огцом залгих, хөлнөөсөө жиндэж даарахгүй байхыг бодоорой.
- Түүнчлэн машины агааржуулалт, гэрийн халаалтын хуурай агаар, утаа ургамал амьтны болон ахуйн тоос гэх мэт харшлын үед хоолой хатаж сэрвэгнэдэг тул түүнээс байнга сэргийлээрэй. Үүний тулд та орчноо байнга чийгшүүлж байх хэрэгтэй.
Хэрэв таны хоолой ямар нэг байдлаар өвчилсөн бол гэрийн нөхцөлд хоолойгоо марганцтай ус, хүнсний сода, нимбэг, царвантай усаар зайлаарай. Эдгээр нь антибиотик хэрэглэснээс илүү үр дүнтэй. Өдөрт наад зах нь 6-8 удаа зайлах хэрэгтэй. Мөн жамц давстай усаар хоолойгоо зайлах нь маш сайн. Энэ нь хоолой өвдөх, буйл өвдөх аль алинд нь хэрэглэдэг арга юм.