Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх хоригдож байгаа. Тэгвэл түүнтэй Н.Алтанхуяг очиж золгосон тухайгаа дуулгалаа. Тэрбээр Л. Гансүхтэйгээ очиж золголоо. Та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлсэн шүү гэв.

Нөхөд бол нөхөд л байдаг. Гансүх буруутай байлаа гэж бодоход Алтанхуяг гэдэг хүн Гансүх гэдэг хүнтэй анд болохоос биш хийсэн хэрэгтэй нь мэдээж найз биш...Нөхрийн чанар ийм цагт л танигддаг.Мужик!!! гэж цахим ертөнцөд сайшааж байна.

 

Л.Гансүхийн хэргийг эргэн сөхвөл,“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн прокуророос Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Л.Гансүхэд 4,6 жил хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг 4 жилээр хасаж, Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ.