Өчигдөр АТГ-ын дарга, тэргүүн комиммсар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тэрээр 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 52 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон өчигдрийг хүртэл ажилласан юм. Энэ талаар тодруулах гэсэн боловч эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.