Манай нөхөр уурхайд ажилладаг юмаа. Гэртээ ирэн очин хоёр нутагтан шиг л сүүлийн хэдэн жил амьдарсан. Би ч нөхөртэйгээ хосууд гэхээсээ илүү найзууд шиг байгаад сурчихаж. Хоёр хүүхэдтэй. Дулаарах хүртэл нөхрийн ажил завсарлаад байгаа. Одоохондоо гэртээ байгаа юм манай хүн. Орой л хааяа халтууранд гарч байгаа. Өчигдөр халтууранд гарсан хойно нь ФБ чатыг нь үзсэн нэг охинтой л танилцсан бололтой их бичиж байнаа. Өнөөх нь л сээтэгнээд манйа хүн яасан ч яахав гэсэн байртай л байх шиг байна.

Энийг нь мэдээгүй юм шиг өнгөрөх үү? Эвтэйхэн ярилцаад болиулах уу?

Ажил нь орохоор уг нь энэ хүүхэнд цаг зарцуулахааргүй л болно л доо. Яавал дээр вэ? Эсвэл би олон юм бодоод элдэв юм ургуулж бодоод байгаа юм болов уу?