Би нөхөртэй хүүхэдтэй хүн. Өнгөрсөн долоо хоногт ажлынхнаараа томилолтоор явсан юмаа. Гэрээсээ хол явж байгаа хүмүүс яаж зүгээр байхав дээ, ууж идсэн. Би нилээн муудаад өрөөндөө орсон. Надтай хамт нэг өрөөнд орсон ажлын хүүхэндээ хэлчихээд өрөөнийхөө хаалгыг түгжилгүй унтсан юмаа. Унтаж байхад нэг хүн л ноолоод байсан. Тэгээд л хийсэн. Ажлын залуу байсан л даа.

Хотод ирээд нөхрөөсөө маш их ичсэн. Нөхрөө хэзээ ч араар нь тавихгүй гэж бодож байсан болохоор ийм алдаа гаргасандаа өөрийгөө зүхээд л сууж байна. Ажлынхан бид 2ын явсанг мэдээгүй байна лээ. Нөгөа ажлын залуутай ч тэр талаар бичээгүй, яриагүй л байна.

Нөхөртөө энэ талаар хэлээд уучлалт гуйх уу? Эсвэл үхэн үхтлээ нуугаад өнгөрөх үү? Уг нь бие биенээсээ юу ч нуухгүй гэж тохирсон юм.