Сайн байцгаана уу? Би яг яахаа мэдэхгүй хэд хонолоо нөхөртэйгээ 8 жилийн өмнө анх танилцаад 2 жилийн дараа нэг гэрт орсон нэг хүүхэдтэй. Хүүхэд маань одоо 6 настай. нөхөр бид 2 хэрэлэж муудсан үе олон бий.

Хэрэлдэхээрээ хэн хэн нь гэр бүл найз нөхөд гээд л орж хэрэлдэнэ. Нөхөр олон жил тэсч тэвчлээ одоо болоо гээд хаяад явчихлаа. Үнэхээр хэцүү байна араас нь хичнээн гуйж залгасан ч утасаа авахгүй дахиж хэзээ ч очихгүй намайг хүлээх хэрэггүй 2лаа одоо олон удаа салж нийлж тоглолоо одоо том хүн болоод салья, эргэж нийлэхгүй явмаар байна гэнээ. 8 жилийн хугацаанд олон сайн муу юм болсон. Хуримаа хийгээгүй ч хамтдаа амьдардаг байлаа. Охиноо бодоод эргээд хичээе гэсэн ч үгүй хэзээ ч үгүй гэнээ. Ингэж байгаа хүн дахин эргэж ирэх болов уу? Би энэ байдалтай эвлэрч чадахгүй. Яагаад ч юм урьд нь 2, 3 сараар тэгж сална гэж яваад эргээд ирдэг байсан болохоор хүлээгээд л байгаа юм шиг хараад байх юмаа. Гэхдээ энэ удаад аав ээжид маань хүртэл эргэж очихгүй гэж хэлээд явсан. Урьд нь хэзээ ч аав ээжид маань тэгж хэлж байгаагүй. Одоо дахиад эргээд ирвэл би яах бэ? эргэж ирэхгүй бол би яах бэ? туршлагаасаа бас өөр өнцгөөс харж байгаа та нар маань зөвөлгөө өгөөч