Нийслэлд улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгалаа. Учир нь нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа юм.

Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой гэнэ. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт залуусын 76 хувь нь хамрагджээ. Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал аймгуудаас Өмнөговь аймгийн залуусын 96 хувь нь вакцинаа хийлгэжээ. Харин Завхан, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байгааг НЭМХ-ээс мэдээллээ.