Энэ сарын 16-ны өдөр Сэлэнгэ голын эрэг орчмоос 35 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон байна.

Урьдчилсан мөрдөн байцаалтаар тус хүн нь живсэн байх магадлалтай бөгөөд Монголын иргэн байж магадгүй гэж үзэж байгаа аж Учир нь, талийгаачийн биед ямар нэг бичиг баримт байгаагүй, харин монгол цагаан толгойтой гар утас байжээ. Утасны сим карт нь ч мөн Монголынх байсан байна. Цогцос олдсон газраас Монголын хил хүртэл 20-иод км-ын зайтай юм.

 

Тэр эрэгтэй гадуураа хар хүрэмтэй, дотороо бас хар өнгийн футболктай, саарал жийнс, хүрэн спортын гуталтай байжээ. Энэ хүний мэдээллийг ОХУ-ын Буриадын 02 (020), 8 (30134) 42-1-05 утсаар өгч болох гэнэ.

Т.Энхэлээ

24tsag.mn