Манай улсад энэ долоо хоногт олон үйл явдал болж өрнөв.

Улс төрд нэр дэвшигчид тодорч буй энэ үед иргэдийн бухимдлыг төрүүлсэн нэгэн явдал болоод байгаа юм. Иргэдийнхээ сонгох эрхийг боомилон, алагчилж сонгууль явуулах нь шударга уу

Энэ жилийн УИХ-ын сонгууль болоход сар гаруй хугацаа үлдээд байна. Сонгуультай жил сонгуулийн хуулиа өөрчилж болдоггүй олон улсын жишгийг дагалгүй өөрсдийнхөөрөө зүтгэж өөрчилсөн.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын удирдлагад сургалт өгөх үеэрээ "Сонгуулийг зохион байгуулахдаа хуулиа дээдлэн, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг сахин ажиллаж, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээсэн. Гэвч иргэдээ алагчилж сонгууль явуулах болжээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн, дээрх зүйл заалтуудыг өнгөрсөн сарын 22-ний өдөр хүчингүй болгосон юм.

Энэхүү цэцэийн шийдвэрийг УИХ хүлээн авч, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэдгийг та мэдэж буй биз ээ. Ингээд сонгуулиа жижиг 76 тойргоор явуулахаар болсон. Гэтэл ингэхдээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг нь боомилж орхих нь тэр. Өмнөх сонгуулиудад гадаадад амьдарч буй иргэдийн саналыг авна гээд томоохон ажил болж, ихээхэн анхаардаг байсан бол өнөө жил үүнийгээ мартчихсан байна гэж баймааргүй юм. Магадгүй давчуу хугацаанд сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан болохоор гадаадад суугаа иргэдийнхээ эрх ашгийг орхигдуулсан байж мэдэх. Гэхдээ энэ нь үндсэн хуулийн заалтыг зөрчнө гэдгийг СЕХ ухаараагүй гэж үү!!!

Ингээд иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг уландаа гишгэлээ хэмээн СЕХ болон Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлжээ. Гэтэл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш тэдгээр иргэд УИХ, Орон нутагт өөрсдийг нь төлөөлж суух хүнийг сонгох эрхгүй гэсэн хариултыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг өгөв.

Түүний хэлж буйгаар сонгуулийн хуулиар бол иргэн бүр өөрийн биеэр ирж саналаа өгдөг. Харин ийм боломжгүй үед бид нар хайрцгаар очиж саналыг нь авдаг. Тэгэхээр хайрцаг аваад гадагшаа явна гэдэг хэцүү юм байна. Ийнхүү гадаадад амьдарч байгаа 150 мянган иргэд сонгуульд оролцож, саналаа өгөх эрэхгүй боллоо.

Нийгэм Л.Мөнхбаясгалан: Би гэмт хэрэг хийгээгүй

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан 2023 он хүртэл 10 жилийн хугацаатай АНУ-ын виза байгаа. Үүнийхээ хүрээнд Эйр маркетаар үйлчлүүлээд билетээ авчихсан байсан.

2016.05.26-ны өдрийн 11:15 цагт АНУ-ын Вашингтонд буух миний билет энэ байна. Нислэгийн визийг энэ сарын 24-нд авсан байсан. Тасалбар авснаас хойш янз бүрийн хүмүүс над руу “Дүрвэх гэж байгаа юмуу, больчихвол яасан юм, үр хүүхэд чинь үлдэх үү? Аюултай юм биш үү ” утасдаж байсан. Өчигдөр шөнийн нислэг тэй байхад 20:00 цаг өнгөрч байхад ЭЦГ-аас ахмад н.Баасанжав гэх хүн утасдаж, ирэхгүй бол албадан авч ирнэ гэсэн. Очтол шууд надад эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг маань хаах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Надаас байцаалт авна гэхэд нь би өгөөгүй. Яагаад гэхээр надад үүсэж байгаа энэ эрүүгийн хэргийн талаар би мэдэхгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна, өмгөөлөгч авна, иргэний эрхээ эдэлнэ гээд байцаалт өгөлгүй гарч ирсэн. Надад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ танилцуулсан. 148 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах: 148.4.Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн ийм зүйл ангийг надад сонсголоо.

Энэ нь залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн онц хүнд гэмт хэрэг юм байна. Яагаад залилан хийсэн бэ гэхээр Тэр нь юу байсан бэ аль нэг хэвлэлийн байгууллага зар сурталчилгааны гэрээ хийдэг. 2013 онд "МИАТ" төрийн өмчит компанитай хийсэн зар сурталчилгааны гэрээг гаргаж ирээд онц их хэмжээний мөнгийг бүлэглэн залилсан гэснээс болоод нисэж чадсангүй ээ. Вашингтонд очоод Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багт гишүүнээр элсэх, хамтран ажиллах гэрээ байгуулах, оффшор данстай 49 хүний баримтыг эх хувиар нь авч нэвтрүүлгийнхээ 2-р ангийг хийх байсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Булхайг нь илчилсэн сэтгүүлчийг цагдаад өгдөг Увсын Ч.Чимид дараагийнхаа асуудалд орооцолджээ


Өнгөрсөн 2014 оноос эхлэн Засгийн газрын шийдвэр гарч, бензин их иддэг, үнэтэй машин унадаг дарга нарын авто машиныг буцаан авч, жижгэрүүлж, төсвийн мөнгө хэмнэх ажил өрнөсөн байдаг.Тухайн үед Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд албаны нэрээр Ланд 200, Ланд 105 гэх хоёр жийп машин унадаг бөгөөд Засгийн газрын шийдвэрийг үл тоон машинаа унасаар байгаа гэх мэдээлэл гарч байв.

Түүнтэй холбоотой асуудал ингээд зогсохгүй. Тэрбээр сумдын ИТХ-ын дарга нарт хурлын шийдвэр баталгаажуулж цохьдог алхыг өндөр үнээр буюу 300 мянгаар шахсан. Мөн төлөөлөгчдөд зах зээлийн үнэ нь 700 мянган төгрөгийн ханштай “ipаd 2”-ыг 1.2 сая төгрөгөөр нийлүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангаас хууль зөрчөөд ИТХ-ын даргын албан хэрэгцээнд 140 сая төгрөгөөр “Ланд 200” автомашин аваад өгчихсөн байжээ. Уг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хуульд “Удирдлагын зардлыг хангахгүй” гэж заасан байдаг байна.

Үүнээс гадна Газрын тухай хуулийг зөрчиж ИТХТ-ийн хуралдаанаар аж ахуйн нэгжид газар олгожээ. Дээрх асуудлыг Увс аймаг дахь сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн С.Анхбаяр өнгөрсөн жил хөндсөн байдаг. Гэтэл түүнийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд цагдаад өгч шалгуулжээ. С.Анхбаярыг сар гаруй шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Гэвч прокуророос хэрэг үүсгэснээр дахин таван сар шалгуулжээ. Ингээд 5 сарын дараа С.Анхбаяр Ч.Чимидийг гүтгээгүй болох нь тогтоогдож, түүний гаргасан баримтууд үнэн болж таарсан аж.

Тэгвэл хамгийн сүүлд Ч.Чимид гэх энэ нөхөр хүний орон байрыг эрх мэдлээ ашиглан бусдад шилжүүлэхэд нөлөөлсөн хэмээн түүнийг Увсын иргэн буруутгаж, хууль хяналтынханд хандаад эхэлжээ.

Ч.Чимид гэж хэн бэ? Тэрбээр фикийн багш мэргэжилтэй бөгөөд 1988-1989 онуудад Увс айгийн Өмнөговь сумын дунд сургуульд фикикийн багшаар ажиллаж байгаад, Улаангом сумын 1-р 10 жилийн сургуульд 1997-2004 он хүртэл багшилж байжээ. Харин 2007 оноос 2014 он хүртэл ЗДТГ-ын Нийгмийн бодлого зохицуулалтын газрын дарга хийж байсан байна. Дээрх албан тушаалаа хашиж байхдаа буюу 2012 оны сонгуулиар, ИТХ-ын даргаар сонгогдсон түүхтэй нэгэн юм байна.

Эдийн засаг Ипотекийн зээлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал

 

Өдөр тутамд бидний идэх хоолноос хороож, олох орлогноос минь хумсалж, ирээдүйг маань улам бүр эрсдэлж оруулж байгаа, бидний хэлдэгээр хямрал гэж нэрлээд байгаа үзэгдлийнхээ тухай бид хэр их зүйл мэдэх вэ.

Түүний бий болох явцыг засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон, ашигт малтмалын үнэ унасан гэдэг хоёр шалтгаанаар тайлбарласан бол сөрөг хүчний зүгээс их хэмжээний зээл авч эдийн засгийн үр ашиг багатай дэд бүтэцэд хөрөнгө оруулсан гэж шүүмжилдэг. Тэд хоёул зөв ярисан, аль аль нь хямралыг бий болгосон. Гэхдээ хямралыг бий болгоход нөлөөлсөн өөр нэгэн том хүчин зүйлийг тэдний хэн нь ч одоог болтол яриагүй л байна. Нэг бол тэд олж хараагүй, үгүй бол үнэнийг нууж байна. Тиймээс уншигч таниас хүсэх миний хүсэлт бол энэ нийтлэлийг олонд түгээж, эрх баригчид юун дээр алдсанаа өөрсдөө олж харж түүнийгээ засаж залруулахад нь туслах юм.

Алтанхуягын засгийн газар байгуулагдаад нэг жил болсны дараа нэгэн дуулиантай хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ипотекийн 8 хувийн зээл. Ардчилсан намынхан энэ хөтөлбөрөө өнгөрсөн гурван жилийн хугацаанд засгийн газрын сурталчилгаанд байнга ашиглаж ирсэн. Мөн иргэдийн хувьд өөрийн орон байртай болно гэдэг тэдний биелэгдэшгүй хүсэл байсан тул энэ хөтөлбөрийг талархан хүлээн авсан. Барилгын салбарын бизнес эрхлэгчид хүртэл өндөр үнээр босдог орон сууцаа борлуулах боломжтой боллоо хэмээн баярлацгааж байсан.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи гурван жилийн хугацаанд нийтдээ 80 мянган айл өрх 8 хувийн зээлд хамрагдаж орон сууцтай болсон, засгийн газар нийтдээ 3,5 их наяд төгрөгөөр ипотекийн 8 хувийн зээлийг санхүүжүүлсэн байна. Бүгдийн талархан хүлээн авсан ипотекийн 8 хувийн зээл үнэндээ энэ хямралын том шалтгаан нь болно гэж тухайн үедээ хэнч төсөөлөөгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн том алдаа гаргаснаар доллар 2000 төгрөгийг давж, эдийн засаг хумигдаж, ядуурал огцом нэмэгдсэн байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Спорт: Д.Сумъяа ”Мастерс”-ын дархан аварга боллоо

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн “World Masters-2016” эхэллээ. Дэлхийд чансаагаараа жин бүрийн эхнийд 16-д эрэмбэлэгдсэн шилдэг жүдочид урилгаар оролцдог тус тэмцээнд Монголын 18 жүдочид оролцож байгаа юм. Өчигдөр орой эхэлсэн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан боллоо. Энэ өдөр дэвжээнд гарсан манай тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа /57 кг/ аваргын төлөөх барилдаанд Францын тамирчныг ялж, “Мастерс”-ын аваргаар гурав дахь удаагаа тодорч байгаа юм.

Түүнчлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртэв. Одоогийн байдлаар Д.Сумьяа /Алт/, Д.Төмөрхүлэг /Мөнгө/, Д.Амартүвшин /Хүрэл/, Г.Болдбаатар /Шагналт байр/, М.Уранцэцэг /Шагналт байр/-т тус тус шалгараад байна.