Улаанбаатар хотын хэмжээнд зам засварын ажил эхэлсэн учраас өнөөдрийн байдлаар дараах замууд хаалттай байна. Үүнд Гандийн гудамж хамаарч буй юм. Засвар шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор уг замын хойд урсгал буюу “Home Plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийг тавдугаар сарын 24-ний 00.00 цагаас хаасан бөгөөд тавдугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл хаалттай байх аж. Тухайн хугацаанд замын урд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно.

Маргааш өдрөөс ирэх зургадугаар сарын 5-н хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж, урд урсгалыг хааж засварын ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэв.

Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хорооллын урд зам хаалттай байна. Тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт, асфальтбетон хучилтын ажил хийж байгаа юм. Дээрх ажлыг өнөөдрийн 23.00 цагт дуусгахаар төлөвлөжээ. Иймээс “Home Plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав захын уулзвар хүртэл авто замын урд урсгал бүрэн хаалттай байна. Тухайн хугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцох боломжтой юм.