Сүүлийн үед өөртөө тохиолдсон нэгэн зүйлээ бичиж байна. Одоо насан дээрээ яюаа ажилтай орлоготой залуу. Би нэг бүсгүйтэй зүгээр л нэг шөнийг хамтдаа өнгөрүүлэхээр болсон. Аль аль нь л хүсээд ийм зүйл хийж байгаа гэж бодсон чинь бараг л хуримаа хийхээр болоод салсан юм. Тэгээд л маргаашнаас нь эхлээд таг болчихсон. Хамгаалалт хэрэглэсэн учраас тэгтлээ санаа зовоо ч үгүй. Гэхдээ танилцаад л нэг оронд орсон огт танихгүй шахуу эмэгтэйг би эхнэрээ болгохгүй нь тодорхой шүү дээ. Гэтэл тийм зүйл дээр надад уурлаад намайг хараах ямар хэрэг байна вэ? Нэгт тэр эмэгтэй өөрөө намайг маш их хүсч байна гэж хэлсэн. Хоёрт бас өөрөө л эхний алхмаа хийж намайг эргүүлсэн. Тэгсэн хэрнээ би сүүлд нь шалиг амьтан болж байгаа байх юм. Одооны бүсгүйчүүд хүний эхнэр болох гэж байгаа бол энэ үйлдэлдээ их анхаарах хэрэгтэй ш дээ. Хэзээ ч эрэгтэй хүн танилцаад шууд өвөрт нь орсон эмэгтэйг насан туршийн ханиа гэж сонгохгүй нь ойлгомжтой.