“Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпотой үерхэж, хайрынхаа халуунд шатаж явсан П. Шүүдэрцэцэгийг танихгүй залуус үгүй. Хосууд хэдэн сарын өмнө хоёр тийшээ болсон хэмээн ойр дотныхон нь шивэр авир гэлцэх болсон.Тэгвэл энэхүү яриа нь үнэн бөгөөд Шүүдэрээ гадуур шинэхэн амрагтайгаа зугаалж яваад олны хараанд өртсөн гэдэг.

Том үнэтэй машин хөлөглөсөн түүний шинэ амраг нь хэн гэдгийг одоогоор ихэд нууцалж байгаа гэнэ. "Өөрийг нь унахад нь түших" хайртай залуугаасаа салаад жил ч бололгүй өөр хүнтэй болсоноо олонд зарлах тийм ч таатай биш биз ээ.