Нийслэлийн Захирагчийн ажлын албаМэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Гадна талбайд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хянал” сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Сургалтаар гадна талбайд хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох стандарт, дүрэм, журмын мөрдөлт, хоол, хүнсийг ариун цэвэр, эрүүл ахуй, технологийн горимын дагуу гүйцээн борлуулахад тавигдах шаардлага ямар байдаг талаар оролцогчдод мэдээлэл өгөв. Ялангуяа урин дулаан улиралд дээрх стандарт, шаардлага хангагдаагүйгээс халдвар, хордлого гарах эрсдэл өндөр байдаг. Үүнтэй холбогдуулан сургалтын дараа цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний үр дүнг дээшлүүлэх талаар аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэг, сургалтад Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон энэ чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нийт 18аж ахуйн нэгж хамрагдсан юм.