Улсын Их Хурал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт гурав хоногийн дараа болж улс төрийн ямар нам, хүчин төрийн эрхийг барих нь тодорхой болно. Өнгөрсөн дөрвөн жил улс орныхоо эдийн засаг, хөгжил хэрхэн өөрчлөгдөж, унасан, доройтсон, уруудсан, өгссөн замналаар явлаа.

Өдгөө уналтыг давтахгүй нь тулд иргэн бүр сонгуульдаа идэвхитэй оролцож өөрийн саналаа өгөх нь чухал. Өөрөөр хэлбэл цөөн иргэдийн саналаар биднийг төлөөлөн төрд суух эрхэм сонгогдвол шударга бус. Саналаа олноороо өгч байж зөв хүний төлөөллөө гаргаж ирнэ гэсэн үг.

Судалгаагаар 18-35 хүртэлх насны залуус сонгуульд хамгийн идэвхгүй оролцдог нь тогтоогдсон байна. Гэтэл энэ насныхан нийт сонгогчдын 50.4 хувийг эзэлдэг юм. Энэхүү судалгаанаас харахад ахмадуудын төлөөлөл гаргадаг болох нь анзаарагдаж байна. Тэгэхээр залуус санал өгөөд хэрэггүй олигтой сонгочих хүн манай тойрогт алга гэж хоорог хандалгүй мөрийн хөтөлбөр, хийх ажлыг нь судалж үзээд сонголтоо хийгээрэй.

Сонгууль 6 дугаар сарын 29-ний өдрийн ЛХАГВА гарагийн 7:00-22:00 цагт явагдах бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Энэ өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

СОНГОГЧИЙН ЛАВЛАХ:

Санал авах байрныхаа хаяг болон сонгуультай холбоотой мэдээллийг “Сонгогчийн утас 1800-2800”-д холбогдон лавлана уу.
www.songolt2016.mn цахим хуудас, “СОНГОЛТ 2016” гар утасны аппликейшнээс өөрийн харъяалагдах тойрог, мөн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн жагсаалттай танилцах боломжтой.

СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ:

Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяалагдах хэсгийн санал авах байранд өөрийн биеэр очиж саналаа өгнө.
Сонгогч хурууны хээний мэдээллээ шалгуулан “Бүртгэлийн хуудас” авна. Бүртгэлийн хуудсаа санал авах байрны зохион байгуулагчид өгч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авна.
Санал бэлтгэх бүхээг болон саналын хуудсанд бичигдсэн санал тэмдэглэх зааврын дагуу саналаа тэмдэглэнэ.
Та саналаа тэмдэглэхдээ алдаагүй зөв тэмдэглэсэн эсэхээ нягталсны дараа саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийнэ.

Санал тоолох төхөөрөмжийн дэлгэцэнд “Таны санал амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарснаар Таны санал баталгаажна.

САНАЛЫН ХУУДАС:

Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны (нэг, эсвэл хэд хэдэн) нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.