2016 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан гарч болзошгүй хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргажээ. Тодруулбал, тус захирамжинд энэ сарын 26-ны өдрөөс эхлэн гурав хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгож, орлогыг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Харин нийслэл хотын захирамжийн дагуу Улаанбаатар хотод сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 29-нд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хоригложээ.