Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Борооны өмнө салхи түр ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.