Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хороонд оршин суух иргэн Н.Х өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон байна.

Талийгаач Н.Х нь хувиараа бизнес эрхэлдэг нэгэн байжээ. Нас барсан шалтгаан нь ихээхэн хэмжээний мөнгөтэй холбоотой хэмээн зарим эх сурвалжууд тайлбарлаж байна.

Талийгаач Н.Х нь 40 орчим настай, өндөр, биерхүү хүн байжээ. Мөн хувиараа бизнес эрхэлдэг, амьдралын боломжтой нэгэн байсан аж.

Хэрэг гарсан байрны орцны жижүүрийн хэлж байгаагаар шөнийн 03:00 цагт байшингийн дээврээс юм унах чимээ гарчээ. Гараад хартал дээврээс унасан байдалтай нэгэн хүн газарт хэвтэж байсан тул даруй цагдаа, түргэн дуудсан байна. Эмнэлэг цагдаа нарыг ирэхэд талийгаач нас барсан байсан бөгөөд Н.Х нь бусдад зодуулсан шархтай, архи уусан байдалтай байсан байна. Үүн дээр үндэслэн түүнийг бусдын гарт амиа алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Одоогоор тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.