Өчигдөр буюу 7-р сарын 28-ны өдөр Зайсангийн эцсийн автобусны буудал дээр бусад руу буу гарган танхайрсан хэргийн дуудлага иржээ.

Энэ хэрэг нь жолооч нар хоорондоо замын хөдөлгөөний улмаас марган улмаар нэгэн рүүгээ буу гарган сүрдүүлсэнээс үүдэлтэй аж. ХУД-ын 11-р хорооны оршин суугч 59 настай З гэгч нэгэн эр "Зайсан-Хайлааст" чиглэлийн автобусны жолооч болох 33 настай залуутай марган улмаар З нь Вранглер жийп машинаасаа Герман улсад үйлдвэрлэсэн "RG-800 Cal.8mm K" хийн буу гарган айлган сүрдүүлэн танхайржээ.

Энэ хэргийг ХУД цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа аж.