"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнадаг билээ.

Тэгвэл тус одонг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болох бөгөөд энэ жилийн “Алдрын од” одонг “Харанга” хамтлаг хүртэхээр болсон. Тодруулбал, тус одонг өнөөдөр хамтлагийн гишүүдэд нийслэлийн удирдлагууд гардуулж өглөө.

Тэгвэл өнөө 21:00 цагаас “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох юм. Мөн тоглолтын үеэр “Харанга” хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцох нь ээ.