Cаяхан эксийнхээ хурим хийснийг фэйсбүүкээр мэдээд ёстой аймаар шоконд орлоо. Одоо хүртэл хайртайдаа биш л дээ. Аль багаасаа авахуулаад 4 жил гаран үерхсэнийг ч хэлэх үү. Тэр хооронд бид 2 гэрлэж ч болох байсан. Гэтэл үерхээд 2 жил ч болоогүй байсан охинтойгоо хуримаа хийснийг нь мэдээд би их гайхсан.

Би одоо найз залуутай л даа. Тэр маань надад их хайртай би ч түүнд их хайртай удахгүй хуримаа хийнээ л гээд байгаа. Гэхдээ одоохондоо хуримын сураг алга л байна. Уг нь эксээсээ илүү сайхан амьдраад хажуугаар нь аз жаргалтай инээгээд өнгөрөхийг хүсэж байсан юмсан. Шууд өөрийнхөө байгаа байдалд гутраад шар ч хөдлөх шиг санагдсан.

Над шиг ингэж эксээ хуримаа хийснийг нь мэдээд шар хөдөлдөг хүн байдаг болов уу?