Би нөхөртэйгээ суугаад 10 гаруй жил болж байна. Хүн буруу өтлөнө гэж байдаг бололтой. Учир нь манай хүн сүүлийн үед гэртээ ирж хонохоо байлаа. Тэгээд найз нөхдөөс нь асуухаар бид хэд өчигдөр ууж нэлээн суусан ажил дээрээ л байгаа байлгүй дээ гэх юм. Ажлынхан хүнээс асуухаар гадуур ажилтай яваа цагтаа л тарж байгаадаа гэлээ.

Ингээд би яах учраа олохгүй байж байтал манай найз надруу яриад танай хүн манай гэрийн энд байдаг буудлаас өглөө 2 хүүхэнтэй гарч явахыг би нүдээрээ харлаа. Өчигдөр ирж хоносон уу? мөн байсан даа гээд л ярих юм. Би ч балмагдаад арай үгүй байлгүй дээ чи хүн андуурсан байх гээд л хэлээд утсаа тавьчихлаа. Гэтэл өчигдөр өглөө нөгөөх газар нь очтол 2 хүүхэнтэй байж байдаг байгаа. Тэнд тэр 3 жаргалаа эдэлдэг бололтой. Би ч өөрийгөө харуулаагүй үүдний хүнээс нь гуйж байгаад харчисан юм бас барьцаа гэж иргэний үнэмлэхээ тавьдаг юм байна тэр нь бас манай нөхрийнх байсан тэр 3 тэнд 7 хонож байгаа гэнэ. Өглөө гарч яваад орой ирдэг юм байна. Үүдний хүүхэн нь энэ ах архи уугаагүй ирдэг 2 хүүхэн гаднаас байнга юм авч орж ирдэг үнэртүүлчихсэн л байдаг гээд мэдэж байгаа юм аа л надаа хэллээ. Би тэр бүгдийг нь камераас нь шүүлгээд авчихсан байгаа. орж гарч байгааг нь он сар өдөртэйгээ гардаг юм байна.Одоо би яаж хэлэх үү? бас салах нь зөв үү яах учраа олохоо байлаа. Мэдээж зүгээр эмэгтэйчүүд ингээд хөгшин хүнтэй самбагнаад байна гэж байхгүй мэдээж Я-гийн нар байхдаа.