Сүүлийн үед залуусын сонирхлыг татах болсон Рэппэр N.M.N буюу Номин-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн зураг тун ч зоримог зураг байв.

Учир нь дан хөхөвчтэйгээ авахуулсан зураг түүнд бага үгүй олон шүүмжлэлийг авчирчээ. Түүний энэхүү зургийг харсан хүмүүс жижигхэн хөхтэй юм байна хэмээн дургүйг нь хүргээд авлаа.

Харин энэ бүхний хариуд реппер бүсгүй : “Өөртөө байгаа биеэ өөд нь татаж явах нь чухал. Хамгийн гол нь эрүүл, өвчингүй, өвдөлтгүй байвал энэ насны дээдийн зол юм шүү. Надад энэ бие минь яг байгаагаараа ямар их таалагддаг гэдгээ би хэлмээр байна. Фитнесс хийж эхэлснээс хойш бүүр ч өөртөө дурладаг болсон. Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж та нарт зориулж таалагдах гэж хичээхээс хэдэн мянга дахин үнэ цэнэтэй юм. Тэгээд ч одоо дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нэг зүйл бий. Секси байх гэдэг том хөхтэй том бөгстэй байхыг хэлдэггүй. Энэ бол эрүүл мэнд, сэтгэл зүй, хайр. Хуучин цагт л том хөхтэй байхыг хүссэндээ даруулга давхарлан зүүж, мэс ажилбар хийлгэдэг байсан байх. Одоо бол бүх зүйл байгаагаараа сайхан харагдах, өөртөө таалагдах шатруу шилжсэн. Идэж уухдаа хүртэл органик хүнс биш бол идэх дур хүсэл төрөхөө больсон. Та нар хиймэл хөхийг хүлээн зөвшөөрч шагшин магтаж байгаа хирнээ жинхэнэ мөртлөө жижиг хөхийг үгүйсгэж доромжилж байвал эрхэм та өөрийгөө анхаарах цаг болсон байна. Өдөр бүр сошиал ухаж байгаа хирнээ дэлхий ертөнц өдрөөс өдөрт хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэж таньж чадахгүй бол хий дэмий цагаа үрэхээ боль. Би хэлмээр байна. Жижиг хөхтэй охидуудаа өөрийгөө хайрла, өөрийнхөө эд эс бүрийг хүсэж хайрла. Байгаль эхийн нэг хэсэг нь гэдгээ мэдэрч, байгаагаараа сайхан харагдахад суралц. Үүний давуу талыг ойгож ашигла. Чи хөгширөөд хэдэн ч хүүхэдтэй болсон хөх чинь унжихгүй, тэгээд ч жижиг хөхтэй байх нь илүү залуу харагдуулдаг юм. Холливууд ч үүнтэй маргахаа аль хэдийн больсон. Тэгэхээр чамд таалагдахгүй бол доромжил, муул. Энэ чиний л хэрэг, чиний л бодол, чиний л ертөнцтэй танилцсан сэтгэхүй. Харин энэ бол миний л хөх. #benaturally” хэмээжээ.