Сайн байцгаана уу. Би зөвлөгөө авах гэсэн юмаа. Би нөхөртэйгээ нийлээд жил гаран болж байна. Манай хүн өмнө нь нэг бүсгүйтэй хамт амьдарч байгаад салсан. Тэр хүүхэн нь одоо манай хүн рүү залгадаг, мессеж бичээд байна. Манай хүн надад мэдэгдэхгүй гэж утас нь дуугарахаар өөр өрөөнд орж ярих юм. Эсвэл утсаа салгаад унтдаг болсон. Өглөө утсаа асаахаар өнөөхөөс нь мессеж ирсэн бололтой байдаг. Яг ийм байдалтай 20 гаруй хоног боллоо. Нөхрийг өчигдөр согтуу ирэхээр нь нөхрийнхөө өмнөөс нь тэр хүүхэнтэй бичиж үзлээ. Манай хүн 1-2 удаа уулзаж гэрт нь очсон бололтой юм. Тэрнээс нь болоод надад хэлнэ, хэлүүлэхгүй гэвэл манайд ир гэж цаад хүүхэн нь аргаддаг зандардаг юм байна. Өчигдөр бүүр үүр цайтал бичлээ. Мэдээж хэрэг хоёр жил болоод салсан хүмүүст нэгнээ мартах хэцүү л байх л даа. Гэхдээ л намайг ингэж хуурсанд нь гомдоод байх юм. Би уг нь одоо хоёр сартай жирэмсэн ш дээ. Жирэмсэнг тэр хүүхэн нь мэддэг юм билээ. Тэгсэн хэрнээ гэдэс нь томрохоор чи сексийн дутагдалд орно ш дээ, төртөл нь надтай хамт бай. Наад хүүхнээсээ салчих, би хүүхдийг чинь төрүүлээд өгье, эсвэл төрснийх нь дараа цуг амьдарч байгаад хүүхдийг нь өөрсөд дээрээ авчихъя гээд тэр хүүхэн нь элдэв юм бичих юмаа. Тэр хүүхэн нь манай хүнээс жирэмсэн болж байгаагүй. 2 жил хамт амьдарч байсан.

Өглөө нөхөртөө юу ч хэлэлгүй ээжийнх рүү явлаа гээд гэрээсээ гарсан. Одоо яахаа ч мэдэхгүй л байна. Тэр хүүхэнтэй нь цуг уулзаад үздэг юм бил үү? Хүүхдээ авахуулах уу? Яг яах ёстой вэ?