Сайн байцгаана уу? Бид суугаад 14-жил болж байна. 2 хүүхэдтэй. 2улаа хоосон суугаад өөрсдийнхөө хөдөлмөрөөр орох оронтой тус тусдаа унах машинтай боломжийн л амьдарч байна.

Яахав бусдийн адил банкнаас зээлтэй.тэрнийгээ зовлонгүй л төлчихдөг.Бие биедээ хайртай.Гэтэл 3-сарын өмнө миний ханилсан хань маань өөр хүүхэнтэй явалдаад бүр тэрэндээ сэтгэл алдраад 2-хүүхэд ханилсан ханиасаа сална гэлээ.Би гэдэг амьтан уйлж гуйгаад ч нэмэр болсонгүй.Аргаа бараад нөгөө хүүхэнтэй нь ярьлаа.Хэрэлдэж муудалцаагүй ээ. Хэдэн үг л хэлсэн.сар гаран л амьд үхдэл шиг л байлаа. Тэгсэн нэг өдөр нөхөр маань хүрээд ирлээ.ирээд надаас ямар ч уучилалт гуйгаагүй.Би уучлал гуйхийг нь хүлээсэн боловч гуйгаагүй.

Одоо байгаа байдал нь нэгэл зовиуртай шаналгаатай хүн л байх юм. Уул нь би тийм баймаар.Энэ байдлыг нь хархаар байж сууж чадахгүй юм.2-хүүхдээ л бодсондоо байна ухааны юм ярьдаг байгаа.Би энэ бүхэнд нь маш их гомдсон ч / Найз нь чамайг уучилъя эр хүн нэг алдаал биз гэж хэлсэн/ ингэж хэлсэн хэрнээ би нөхөрөө үзэн яддаг болчихлоо. би яах ёстой вэ?