"Харанга" хамтлагийн гитарчин МУГЖ Ц.Энхманлай, хөтлөгч, дуучин МУСТА Д.Цовоо нар хамтарсан "Манай орцны миний багын дуунууд III" цомгийнхоо баярыг өнгөрсөн олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр хийсэн билээ.

Тэгвэл өнөөдөр тус цомгийнхоо хэвлэлийн хурлыг хийж дуунд дуртай дуучин монгол түмэнд танилцуулсан юм. Тэдний шинэ цомог 9-н дуунаас бүрдсэн бөгөөд Бэр цэцэг, Өвлийн үдэш, Сумын наадам, Дааган хээр, Харц, Залуу нас сайхан, Өнчин тогоруу, Амрагтаа, Бүжиглэцгээе зэрэг гайхалтай уран бүтээлүүд орсон байна. Мэдээж энэ цомгийн дуунаас та бүхэн залуу насны дурсамжаа сэргээн хуучны залуус орцонд ихээр дуулдаг байсан аялгуудаа дахин сонсох боломжтой.

Ингээд та бүхэндээ "Манай орцны миний багийн дуунууд III" цомгийн хэвлэлийн хурлын зурагнуудаас сонирхуулж байна.