2017 оны 07 сарын 22 өдөр
Живж буй хөлгөө түрүүлж орхисон шившигтэй ахмад Ж.Эрдэнэбат

Живж буй хөлгөө түрүүлж орхисон шившигтэй ахмад Ж.Эрдэнэбат

Энэ давалгаанд жижиг завь бол хөмрөөд, юүлэгдэхээр. Гэтэл МАН бол жижиг завь биш, нүсэр том хөлөг онгоц. Юу юугүй живээд сүйдчихгүй гэсэн үг л дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас үүдсэн хөдөлгөөн гэдэг нь М.Энхболдын оронд хөлгийн ахмадаар хэн очих вэ гэдгээс үүдэлтэй далд явуулга юм.

Долдугаар сард болох наадмуудын хуваарь

Долдугаар сард болох наадмуудын хуваарь

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 60 жилийн ойн наадам энэ сарын 27-нд болно. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр долдугаар сарын 22-25-нд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулна. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, “Арвагар хээр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28,29,30-нд болно. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын наадам далдугаар сарын 20, 21, 22-нд Сүхбаатар сумын наадам энэ сарын 28,29,30-нд болно.

Гааль дээр хураагдсан машинудын дуудлага худалдаа болно

Гааль дээр хураагдсан машинудын дуудлага худалдаа болно

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг Гаалийн Ерөнхий Газраас зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа ирэх сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дах гаалийн газарт болох бөгөөд оролцогчдыг тухайн өдрийн 08:30 цагаас бүртгэж, 09:30 цагт дуудлага худалдаа эхлэх ажээ.

Та нөхөр болон найз залуутайгаа хэр зохицолтой бэ?

Та нөхөр болон найз залуутайгаа хэр зохицолтой бэ?

Зурхайн  ухаанаас харахад хосуудын насны зөрүү гэр бүлийн хамтын амьдралд чухал үүрэгтэй гэдгийг тогтоолоо.Хосуудын насны ялгаанаас ертөнцийг үзэх үзэл, амьдралд хандах хандлага нь өөр өөр байх тохиолдол ч бий гэнэ.

Өнөөдөр би 13 саяын брэндийн цүнхээрээ гангарнаа

Өнөөдөр би 13 саяын брэндийн цүнхээрээ гангарнаа

Өнөөдөр би 13 саяын брэндийн цүнхээрээ гангарнаа. Та нар намайг ямар онгироо юм гэж бодож байна уу?! Тиймээ би онгирно. Харахад өнгө зүс муутай энэмуу цагаан торондоо би бүхэл бүтэн амьдралаа үүрч явдаг байлаа.

Далан давхарын оршуулгын газрыг ”Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” болгох ажил юу болов?

Далан давхарын оршуулгын газрыг ”Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” болгох ажил юу болов?

Хүний цогцсыг газар булж оршуулахад агаар дутмаг орчинд анероб задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жилд хатуу эд ясууд задардаг байна. Ингэж удаан хугацаагаар задрал явагдахдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хийг дэгдээдэг аж. Хүнийг далд оршуулсны дараа цогцост ялзралт явагдсанаар хөрс бохирдож, халдварт өвчин үүсэх шалтгаан болдог байна.

Боловсролын салбарыг “самрах” төлөвлөгөөтэй танилц

Боловсролын салбарыг “самрах” төлөвлөгөөтэй танилц

Улс орны ирээдүйг  дааж явдаг хамгийн чухал салбар бол боловсрол. Гэвч эдүгээ энэ салбарт сайд, дарга тогтохоо болж, шахааны дарга нарын албан тушаалын мөрөөдлөөс болж хэрхэн сүйрч буйг харчих.

ОБЕГ-т 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна

ОБЕГ-т 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна

Гал түймрийг унтраахад зориулж иргэдээс 2017.07.21-ний өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 692 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 683.470.089 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.

Гаальд хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана

Гаальд хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг Гаалийн Ерөнхий Газраас зохион байгуулах гэж байна.

"Талх Хуягаа" шалгалтаас айсны шалтгаан юу вэ

"Талх Хуягаа" шалгалтаас айсны шалтгаан юу вэ

“Талх” Ганхуяг, “Хас”-ын Ганхуяг, сүүлдээ бүр “Чоно”-ын Ганхуяг болчихсон л тууж явсан. Ямар ч гэсэн энэ нөхөр бизнест одтой гэдгээ хэдийнэ баталчихсан. Монгол Улсын толгой банкуудын нэгийг хөл дээр нь босгож, одоо лут том санхүүгийн нэгдлийг толгойлж байгаа.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 29. Санчир гараг.  Өглөгт охин одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр.

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.