2018 оны 02 сарын 16 өдөр
ШТС-ын 00-ын өрөө танд хаан болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ

ШТС-ын 00-ын өрөө танд хаан болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ

Ихэнх тохиолдолд шатахуун түгээх станцуудын 00-ын өрөө  шүүмжлэл дагуулдаг.  Тэгвэл  Филиппиний Кузон хот дахь Petron-ийн шатахуун түгээх станцын бие засах газарт  орсон хүн гарахыг хүсдэггүй. Учир нь тус 00-ын өрөөны  засал чимэглэл нь хаан хүнд тохирохоор засал чимэглэлтэй.  "Петронд  чи хаан" гэсэн бичиг байдаг нь хаан болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Чухам ийм учраас л хүмүүс уг газрын 00-ын өрөөнөөс гарах дургүй байдаг аж.

Педикюр хийлгэх дуртай заан

Педикюр хийлгэх дуртай заан

БНХАУ-ын Шаньси мужийн  амьтны хүрээлэнгийн ажилтнууд сар шинэ болж байгаатай холбоотойгоор зааныхаа хумсыг засжээ. Заан ч хөлийн хумсаа дуртай нь аргагүй засуулсан байх юм. 

Шинийн нэгний өглөө- Тасганы овоо

Шинийн нэгний өглөө- Тасганы овоо

Өнөөдөр XVII жарны Тийн унжлагат шороон нохой жилийн шинийн нэгэн тохиож байна. Энэ бэлэгт сайн өдөр нийслэлийн зарим иргэд Тасганы овоонд гарч, хийморио сэргээж, идээ, цагааны дээж өргөлөө.

Сар шинийн барилдаанд  Б.Бат-Өлзий харцага түрүүллээ

Сар шинийн барилдаанд Б.Бат-Өлзий харцага түрүүллээ

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар манлайлан Улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглож, барилдааны эхэнд

Шороон нохой жилийн сар шинийн Төрийн золголт боллоо

Шороон нохой жилийн сар шинийн Төрийн золголт боллоо

Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө /2018.02.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.

Өнөөдөр өдрийн наран  7 цаг 57 минутад мандана

Өнөөдөр өдрийн наран 7 цаг 57 минутад мандана

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн нэгэн. Сугар гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах нь

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах нь

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой болон бие шар, эвэр чих, сүүл, омруу, туурай нь улаан, шийр, ходоод, ногт нь ногоон, цулбуур нь хөх, амаа ангайж сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь ногоон царайтай, үсээ зүүн тийш чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй,