|
Германд 12-оос доош насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцинд 2022 оны эхэн үеэс хамруулж эхлэх төлөвтэй байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Спан даваа гарагт мэдэгджээ.
Цагдаагийн алба хаагч мансуурах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй зураг олон нийтийн сүлжээнд тараад буй.
-Бид төвийн бүс болон нийслэлд нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн л борлуулалт хийж байна. Манай компани төвийн бүсэд дөрөв, нийслэлд гурав хоногийн нөөцтэй байна.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байгаа билээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ 92 бензин хэрэглэдэг бөгөөд 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг.
Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна.
Ардын Хувьсгалын 100 жилийн ойн бөхийн барилдааныг таслахгүйн үүднээс чансаа өндөр 1024 бөхийн барилдааныг Хүй долоо худагт зохион байгуулснаас хойш бөхийн хүрээнд юу ч болоогүй мэт нам гүм. Харин саяхан хөдөлмөрийн баатар, Ардын багш, аварга О.Балжиннямыг бөхийн холбооны дэд тэргүүн болголоо гэсэн мэдээ сонслоо.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,543 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 280,540 болж нэмэгдэв.
-УИХ-ын гишүүн болоод хоёр дахь чуулгандаа оролцож ажиллалаа. Энэ хугацаанд цар тахалтай холбоотойгоор цахимаар хуралдсаныг та бүхэн мэдэж байгаа байх.
Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгийн мэдээлж буйгаар “Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийгдэж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл алга” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой өнөөдөр уулзахаар болжээ.
Иргэн М.Алтан-Оргил буюу Orice гэдэг дуучин амь насаа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгасан. Шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга нар, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ямар хөрөнгө орлоготойг дэлгэрэнгүй хүргэсэн билээ.
Улс, хот, аймгийн онцгой комисс өдөр шөнөгүй л ажиллав. Урьд нь ийм гамшигтай учирч байгаагүй юм болохоор алдсан, оносон юм байсан л байх. Хөл хорио, цээрийн дор байж ч үзсэн. Тэр бүхний дүнд цар тахлын халдварыг намдааж байсан үе ч бий. Тэгсээр бараг жилийн нүүр үзлээ шүү дээ.
Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр улам идэвхжидэг. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.
Судлаач Ойдовын Лхагвадорж Монгол Улсын Үндсэн хуулийг задлан шилжилсэн “Монгол Улсын үндсэн хуульд туссан харийн бодлогын нөлөө буюу хууран мэхлэх аргачлал” гэсэн хавсралт илтгэлдээ хэрхэн “Төргүй улс” болгосон аргачлалыг илчилжээ.
...Ер нь бол Монгол Улсын өмнөх таван Ерөнхийлөгч анхны гадаад томилолтоороо голдуу хоёр хөршдөө очсон байдаг. Тэгвэл У.Хүрэлсүх хоёр хөршөөсөө өөр зүгт “ниссэн” эхний Ерөнхийлөгч болж байгаа юм байна.