"Ард Түмнээ Хайрлая нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцсэн. Тус намыг  улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэв. Өдгөө 1388 намын гишүүнтэй намын дарга нь ирэх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ нэгэн телевизид ярилцлага өгч байхдаа мэдэгдлээ.