Гүрсэдийн Сайханбаяр хоёр дахь өдрийнхөө сурталчилгааны ажлыг Жинст сумаас эхлүүллээ.

Нутгийн зон олонд тулгамдаж буй нийтлэг асуудлыг эртнээс судалж, эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нямбайлан боловсруулсан мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдодоо танилцуулж санаа, бодлыг нь сонслоо.

Баянхонгор аймгийн зүрхэн хэсэгт орших Жинст сум нь бүсчилсэн хөгжлийн бодлогод хөл нийлэн хөгжих бүрэн боломжтой, эдийн засгийн нөөц, боломж ихтэй. Тэр дундаа уламжлалт мал аж ахуй, нутгийн брэнд болсон ноос, ноолуур, сүү, цагаан идээ түүнд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэл, газар тариалан, аялал жуулчлал, амралт сувилал, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, мод үржүүлэх, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой бүс нутаг.

Түүхт 100 жилийнхээ ойг угтаж буй Жинстчүүд элгэмсэг дотноор угтан авч, дэмжиж буйгаа илэрхийллээ.

Та бүхэндээ талархал дэвшүүлье.

Хангай бүсийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, Сайхан эх орноо саруул ирээдүйд хөтөлцгөөе!