Эстони улсын иргэн Рой Страйдер манай улсын иргэн Н.Байгальмаад 57500 еврогоо залилуулсан хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдээлж, энэ талаар шүүхэд гомдол гаргасан гэх мэдээлэл тараад байгаа билээ. 

Тэмээн аялалаар явж буй Байгальмаатай хэсэг хугацаанд хамт амьдран санхүүгийн тусламж үзүүлэн Эстонид хамт байхдаа орон байраа зарж түүнд мөнгө зээлдүүлсэн гэх гадаад эрийг тэмээчин бүсгүйн аялалд  саад болох зорилготой гэж зарим хэсэг нь үзэж байгаа бол,  цэнхэр үст Цэрэнгийн явуулгаар  ийм юм хийж байна гэх хэсэг ч байгаа юм.

Ямартай ч тэрээр энэ удаад дээр дурдсаншүүхийн асуудлаас гадна Европт зохиогдох Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сүсэгтэн олондоо зориулсан сургааль номлолын айлтгалд Монголчуудаас баг бүрдүүлэх, Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сургаалыг Монголчуудад дамжуулах, Естони улсын зохиолч Vahur Laiapea-гийн Монголын тухай баримтат кино хийхэд оролцсон Монголчуудтай уулзах зэрэг давхар зорилготой ирсэн байна.

Харин үүний хариуд тэмээчин бүсгүй Н.Байгальмаа өөрийн цахим хуудсандаа ”Их олон юм сонсогдож байна даа. Намайг зогсоох хэнд тийм чухал юм бол. Тэртэй тэргүй аль ч нам улсын толгойд байхаас үл хамаараад би болон манай багийнхан бичиг цаасны ажлаар очиж уулзаж л таарна шүү дээ. Гэтэл амь амьдралаа дэнчин тавиад  хийж буй аяллыг минь хүртэл улс төрд хутгаж , сонгууль энэ тэр ярьж элдэв жүжиг тараах нь хэнд хэрэгтэй юм. Намайг зогсоох гэж аймшигтай их хичээж байна даа. Гэгээн мөрөөдөл, итгэл, хөдөлмөрийн хүч их л дээ. Намайг зогсоотлоо хол хэвтэнэ, би чинь тэвчээр зоригийн дуусашгүй дундаргатай хүн л дээ” гэж бичжээ.