Цэнхэр үст Цэрэнгийн бэр, тэмээгээр аялагч Н.Байгалмаа бүсгүйг хүмүүс андахгүй. Үе үе элдэв шуугианы эзэн болдог тэрбээр саяхан л Хятадад гүн хордлогод орж, биеийн байдал нь тун тааруу байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татсан. Эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж буй түүний зургийг харсан хүмүүсийн ихэнх нь өрөвдөж байсан юм.

Хүндхэн байдалд орсон тэмээчин бүсгүй маань харин цахим хуудаснаа эрүүл саруул инээсэн зургаа нийтлэхдээ дахин нэг охинтой болсноо зарлан тунхагласан байх. Тэрбээр “Өвөл 2 сард Цагаан сарын шинийн 2нд Шинжаан Монголд нэгэн үр мэндэлж түүнд аянд яваа миний нэрийг хайрлалаа гэж мэдээ ирсэн.Гэтэл өнөөдөр би тэр жаахан Байгалмаатай уулзаж, удтал хадгалсан бэлгээ өгөв…дахиад нэг охинтой боллоо.

Хээрээр гэр хийж хэдэн сар зүдэрсний эцэст энэ жаахан үртэй уулзаж баяр зол жаргал мэдрэх гэж энэ бүхнийг туулсан мэт….Хорвоо учир ерөөлөөр дүүрэн сайхан юм аа” гэж бичжээ. Нөгөө талаас энэ үйлдэл нь олон нийтийн анхаарлын төвд байх гэсэн “шоу” бололтой.

Н.Байгалмаа Эстони улсын иргэнтэй хамтран амьдарч, улмаар  230 сая төгрөг залилсан хийгээд цэнхэр үст Цэрэнгийн бэр болохдоо ээж хүү хоёрыг тангараг таслахад хүргэсэн зэрэг нь жинхэнэ дуулиан болсон. Гэтэл удалгүй 25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр хөтлөгч Алтантүрүү Н.Байгалмаатай хийсэн ярилцлага цэнхэр дэлгэцээр цацагдах үед түүний уйлж байгааг харсан хүмүүс “хадамдаа адлагдсан хөөрхий бүсгүй” хэмээн өрөвдөж байсан. Монгол түмэн хэзээний л өрөвч нинжин сэтгэлтэй улс. Гэнэн итгэмтгий, өрөвч занг энэ бүсгүй овжиноор ашиглаж байна уу гэх хардлага төрүүлж байгаа юм.