Н.Энхбаярын ялыг хөнгөрүүлсэн гэж УДШ-ийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг буруутгалаа

С.Отгон

Монголын шүүх засаглалын тэргүүнийг солих тухай яриа нэлээд эрчтэй тархаж байна. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг бүрэн эрхийнхээ талыг нь ч эдэлж амжилгүй албаа өгч магадгүй гэнэ.

Шалтгаан нь гэвэл экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээг нь бууруулж тусалсан хэмээн Ардчилсан намынхан буруутгаж, өргөдлөө өг гэж шахаж байгаа сурагтай. Ерөнхий шүүгч Ц.Зориг УДШ-д Н.Энхбаярын дөрвөн жилийн хорих ялыг 2,6 болгон бууруулж, түүнийг сүр үзүүлэн баривчилж, дуулиан болгон шүүн тасалсан хэрэгтнийг бараг л ялгүй болгож мултлах шахсан гэж Ерөнхий шүүгчийг солих санал тавиад байгаа гэнэ. Ц.Зоригийг Ерөнхий шүүгчийн суудлаас буулгаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар үлдээх болсон гэсэн яриа дуулдаж байна.

 

Б.Оюу

 
 

 


Сэтгэгдэл үлдээх Сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс



Сэтгэгдэл: 1