Аав маань манай найз залууд маш сайн байдаг, би ч түүндээ дэндүү их хайртай. Энэ жинхэнэ хайр гэдгийг би мэднэ түүнтэйгээ хамт байх жаргалтай байдаг ч мөнгөгүй болохоор хэцүү юмаа. Тэр маань дээд боловсролгүй дээр нь хийж байгаа ажил нь арай л дэндүү бага цалинтай нь амьдрахад үнэхээр бэрх байна. Манай аав яваандаа ажлыг нь солиод гайгүй юм хийдэг болгохгүй юу гэж хүртэл хэллээ. Үнэн голоосоо таалагдсан болоод тэгсэн юмуу эсвэл намайг ааштай гэж боддог болохоор өөр хүн олдохгүй гэж бодсон юмуу бүү мэд. Гэрлээд хүүхдийг нь гаргаад хамтдаа байна гэхээр эргэлзээд байх юм. Юун ажлыг нь солих гэрлэсний дараа бүх зүйл бахь байдгаараа бүр дордох юм шиг санагдаад хэцүү юм. Ядуу ззүдүү амьдралаар амьдрах юм шиг санагдаж айж байна. хэн ч ганц олдсон амьдралдаа ядуу зүдүүг хүсэхгүй биз дээ. тэглээ гээд хайртай хүнээ ядуу мөнгөгүй гээд хаяад явах нь хаашаа юм бүр яахаа мэдэхээ байлаа. Эр хүн өдий хүрчихээд ийм байдалтай байна гэдэг арчаагүй санагдаж байна дээрээс нь гайгүй цалинтай ажил байсаар байтал голоод хийхгүй гэхэд нь бүр уур хүрээд надад хайргүй юм байх даа гэж бодогдоод байна.  хүн чинь хайртай эмэгтэйнхээ төлөө, сайхан ирээдүйн төлөө ямар ч ажил байсан голохгүй хийдэг юм байна лээ. Сонголт хийх үнэхээр хэцүү юмаа. Хайраа сонгохуу эсвэл мөнгөтэй ирээдүйтэй хүнтэй сууна гээд хаяад явах уу? мэдэх юм алга оо.