Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа өндөрлөлөө. С.Мөнхбат аварга аймгийн начин Т.Энхбаяраар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Т.Мөнх-Эрдэнээр, улсын гарьд Б.Гантогтох аймгийн заан Ням-Эрдэнээр, Ө.Бат-Орших харцага аймгийн арслан Сүрэнжаваар, улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ганболдоор, улсын харцага А.Бямбажав аймгийн арслан На.Ганзоригоор тус тус дөрөв давлаа.

Улсын заан Д.Бумбаяр, аймгийн заан Цээсүрэнд, улсын Ж.Алтансүх аймгийн арслан Ерөөлтөд, улсын начин Насандэлгэр цэргийн арслан Ба. Ганзоригт өвдөг шороодлоо. Дөрвийн давааны хамгийн сонирхолтой барилдаан шилдэг начин Т.Баасанхүү, шинэхэн начин Д.Энхбаяр, улсын начин С. Батсуурь аймгийн хурц арслан О.Гантулга нар байлаа. Улсын начин Д.Энхбаяр, С.Батсуурь нар даваагаа ахиуллаа.

Дөрвийн даваа
У.ав С.Мөнхбат у.ар П.Бүрэнтөгс у.ар Н.Батсуурь у.г Б.Гантогтох 
у.з Д.Бумбаяр -> а.з Л. Цээсүрэн
у.х Ц.Содномдорж у.х Ө.Бат-Орших у.х Б.Пүрэвсайхан у.х Э.Батбаатар -> а.а Х.Оргилболд
у.х А.Бямбажав у.н Ө.Сумьяа -> а.а Ц.Бямба- Очир
у.н Ж.Алтансүх -> а.а С.Ерөөлт
у.н Б.Насандэлгэр -> ц.а Б.Ганзориг
у.н С.Батсуурь у.н Ч.Цогбаяр у.н Т.Баасанхүү -> у.н Д.Энхбаяр

Тавын давааны ам авсан байдал
У.ав С.Мөнхбат - а.а Х.Оргилболд
У.ар П.Бүрэнтөгс - а.а С.Ерөөлт
У.ар Н.Батсуурь - а.а Ц.Бямба - Очир
У.г Б.Гантогтох - а.з Л.Цээсүрэн
У.х Ц.Содномдорж - у.н Ч.Цогбаяр
У.х Ө.Бат-Орших - у.х А.Бямбажав
У.х Б.Пүрэвсүрэн - у.н С.Батсуурь
У.н Д.Энхбаяр - ц.а Б.Ганзориг