Манай нөхөр хамт ажилладаг хүүхэнтэйгээ 3 жил явалдаад баригдсан юм. Надад одоо огт харилцаагүй гэж байгаа. Гэсэн хэдий ч ажил дээрээ байнга хамт байдаг. Баяр, арга хэмжээн дээрээ бас л цуг үргэлж тэврэлдэж зургаа авахуулсан байхыг нь би хамт ажилладаг хүнийх нь фэйсбүүкийн зургаас нь харсан. Баримт болгоод зургуудийг нь хадгалчихсан байгаа тэхээр тэр 2-ыг ажлынхан нь хүртэл мэддэг болж таарч байгаа юм. Би тэгээд саяхан шөнөөр алга болоод ирэхээр нь тэрийг нь үзүүлтэл надад гар хүрч уурласан би яахаараа ажлынхаа эмэгтэйг зүгээр санамсаргүй тэвэрч зургаа авахуулж болдоггүй юм гээд л намайг алгадсан. Одоо миний дургүй хүрээд хүүхдээ бодоод юу ч ярихгүй байгаа. 

 Би уг нь түүнээс тайван амгалан амьдралыг л хүсч байна. Ийм сайхан амьдрах гэж айлын охиныг авчихаад яагаад эрчүүд өөр бүсгүйтэй ангалзаж бидний эрхийг боож хааж гадуурч гаргахгүй байдаг байна аа тийм л байсан бол хүнтэй суухгүй байх хэрэгтэй. Энэ гэр бүлийн хуулиа илүү чанга болгомоор юм.