Би нөхрөөсөө тусдаа амьдраад одоо гурван сар болж байна. Хадам ээж амьдралд хэтэрхий ороод байсан болохоор хэсэг хугацаанд тусда амьдрахаар болсон юм. Нөхөр бид 2 бие биенээсээ юу ч нуудагүй л дээ. Тийм болохоор бид 2 бие биенийхээ ФБ, яахуугийн пассвортыг мэддэг. Нөхөр маань гол төлөв оройгоор ФБ-т ордог болохоор би шөнө нь хэнтэй чаталсанг нь үзэж байгаа. Тэгсэн сүүлийн үед нээх сонин халтар халтар охидуудтай бичээд байх юм. Нөгөөдүүл нь бүүр хямдрал зарлаад зарлаад зарагддаггүй бараа шиг үнэн халтар хачин охидууд байх юм. Яах вэ? Энэ хүн ингээд тэр чигтээ өөр хүнтэй болох гээд байгаа юм байх даа. Намайг бол өөрийнх нь ФБ-ыг үздэг гэдгийг мэдэхгүй л байх шиг байна лээ. Тэгснээ намайг бас хардаад байгаа юмаа. Нөхөртэйгээ 4 сарын дараа тусдаа гарах юм. Тэр болтол ингээд дураар нь явуулж байх уу эсвэл хадамтайгаа хамт 4 сар гүрийх үү? Ер нь юу дутлаа гэж ийм сонин халтар охидууд сонирхдог юм бол. Надтай хуримаа хийсэн, жилийн дараа хүүхэдтэй болно гэж уг нь төлөвлөгөө гаргасан хүн ш дээ.