Аргын тооллын дол­­дугаар сарын 30. Бархасвадь гариг, Билгийн тооллын 14. Элдэв тэнгэртэн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 05.32 цагт мандан, 20.28 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, гэмтнийг шийтгэх, мал адгуурс номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.