"Хас"-ын Ч.Ганхуягийг бизнесийн хүрээнийхэн илүүтэй сайн танина.  17 настайдаа Дилер болж, удалгүй "Хас Банк"-ийг үүсгэн байгуулж байсан хэмээн" Монголын авъяаслаг бизнесмэнүүд" номонд бичиж байсан. 

Гоёмсог цүнх нь уранхай байсныг оёж, 10-р ангиа төгсөөд "Сургуульд орохгүй, ажиллана" хэмээн том толгой гаргаж, "Унгарт бага сага англи хэл үзэж байснаа мэддэг" гэж залсан гээд тэр хүүгийн дотор хоёр туйл тэрсэлдэж байжээ. Гайхалтай нь тэр хэдхэн сарын дотор англи хэлээр ус, цас шиг ярьдаг болж, Монголын цөөхөн орчуулагчдын нэг гэж хэлэгдэхдээ хүрч чадсанаа хожимоо ярьж байсан удаатай. 

1997 онд сургуулиа бакалаврын зэрэгтэйгээр төгсч чадлаа. Монголд нэн хэрэгцээтэй байгаа банкирын мэргэжил эзэмшиж чадсан боловч түүний толгойд бизнес эрхэлж ээж, дүү нартаа туслахаас өөр бодол орохгүй байсан гэдэг.  Түүний том хүү ч бас аавыгаа дууриасан ажлыг гололгүй багаас нь эхлэхээр болсон гэнэ шүү. Ажлын гараагаа зөөгчөөс эхэлж байна хэмээсэн юм. Мөнгөтэй айлын хүүхэд зөөгч хийгээд байхдаа яадын гэх олон байж магад. Гэхдээ өөрийн олсон мөнгө, хөлсөө дуслуулан авсан цалин амттай бас ч үгүй мөнгөний үнэ цэнийг мэдрүүлдэг гэдгийг учир мэдэх улс мэднэ. 

Түүний хүүд ажлын амжилт хүсье. 

Д.Ана