Өчигдөр Хөвсгөлд 4 хүнтэй  завь осолдсон байна. Тэдний гурвийг нь аймгийн  Онцгой байдлын газраас нэгийг нь  Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн газар хөдлөлт, тэсэрч дэлбэрэх брдис хариуцсан мэргэжилтэн ахмад  Б.Хишигбаатар аварчээ.  Ахмад Б.Хишигбаатарын хувьд ээлжийн амралтаа аваад Хөвсгөлд  амарч байсан бөгөөд осол болох үед ойрхон байж,  ийнхүү үүргээ  гүйцэтгэж хүний амь аварсан нь энэ юм.