УИХ-ын ээлжит бус  чуулган болж байгаатай холбоотойгоор өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордонд  болно. Тодруулбал 

10.00 цагаас:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

  • Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдах юм байна.

Бүлгийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа Эдийн засгийн болон гэмт хэргийн өршөөлийн хуулийг хэлэлцэнэ. Мөн Галт зэвсгийн тухай хуулийг хэлэлцэх юм. Бид бүлгийн хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.