Өчигдөр орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн байрнууд руу эргэх зам дээр 37-97 УНЯ дугаартай том оврын шавар зуурагч машин осол гаргажээ.

Эх сурвалжийн мэдээлсэнээр тов оврын машин эргэлтэн дээр өндөр хурдтай орж ирэн эргэх явцдаа хажуу тийш унасан байна.

Уг машин унах явцдаа 90-40 УНН улсын дугаартай Honda Civic болон 35-99 УНХ улсын дугаартай Chevrolet Cruz автомашинуудын дээрээс дарж унажээ.

Суудлын тэрэгнүүдэд жолоочоос өөр хүн яваагүй учир азаар хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртсэнгүй. Харин шавар зуурагч машины жолоочийг гарган авахад хүндрэлтэй байсан төдийгүй оройн

21:00 цагийн үед онцгой байдлын албаныхан ухаангүй болсон жолоочийг гарган авч гэмтлийн эмнэлэг рүү явуулсан байна.