Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  “Улаанбаатар” төмөр замын даргын тушаалаар энэ сарын 1-нээс галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн тарифыг нэмжээ. Тодруулбал, галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн долоо, найм, 11 дүгээр бүлгийн тарифыг тус бүр10 хувиар нэмсэн байна.

Долдугаар бүлэгт жонш, жоншны концентрат кокс, наймдугаар бүлэгт автомашин, унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, ХАА-н механизм, тэдгээрийн задалсан, задлаагүй эд анги, 11 дүгээр бүлэгт чулуун нүүрс болон экспортын нүүрс багтдаг аж. Дээрх тушаалын дагуу энэ сарын1-нээс өмнө эдгээр бүлгийн барааны галт тэрэгний тээвэрлэлтийн захиалга өгсөн ч замд яваа ачааны тээврийн хөлсийг нэмэх болсныг “УБТЗ” ХНН-ээс мэдэгдсэн байна.