Нийслэлд орж ирсэн могойг байгальд нь буцаан тавилаа.  Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хороололд байрлалтай “Намуун бууз” гуанзны барилгын сууринд могой үүрлэсэн байгааг тухайн газрын оршин суугчид мэргэжлийн байгууллагад мэдэгджээ.

Тэгвэл амьтан судлаачид тус могойг судлан үзэж, бамбай хоншоорт могой болохыг тогтоож, Богдхан уулын Богинын аманд тавьсан байна.