Төв замыг өнөөдөр 11:00 цагт нээнэ. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А, Б, В гол шугамыг  ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж, олон жилийн насжилттай дулааны шугам, хоолойг өргөтгөн шинэчлэх ажлыг хийсэн. Тэгвэл дулааны шугам, хоолойн шинэчлэлтийн ажил дууссан байна.